Салоны Менежментийн зөвлөх үйлчилгээ

Үр дүнтэй менежмент гэдэг бол хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг, амжилтын үндэс төдийгүй улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах чухал нөхцөл юм.

Салоны Менежмент зөвлөх үйлчилгээ гэж юу вэ? Бид өөрийн орны онцлогийг харгалзсан төдийгүй, дэлхийн зах зээлд үр бүтээлтэй ажиллаж чадах, олон улсын төвшинд хүрсэн менежментийг бий болгохыг зорьж буй хэн бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байна. Салоны бизнес эрхлэгчид, уг бизнест хөл тавин мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй таны салоны мэргэжлийн чиг хандлага дээр үндэслэн салоны шинжилгээ дүнг гаргаж, зэрэглэлийг тодорхойлох, зөв зохион байгуулалт, харилцааны үйлчилгээ, ур чадвар ба арга зүйн техник, аюлгүй байдал ба эрүүл ахуйн стандарт, маркетинг болон санхүүгийн зөвлөгөө анализ хийж, үнэлэмж өгөх болно.

Салоны орчин ба зэрэглэлийг тодорхойлох

Ажилчин, бизнес эрхлэгч - зэрэглэл, орчин, маникюр, педикюрийн ширээ, сандалны тоо

1. Зөв зохион байгуулалт /карт, багж, ариутгал/

  • Цаг зохион байгуулалт – хийснээрээ цалинжиж байгаа тохиолдолд /цагийн нөөц, хүчин чадлыг тодорхойлох/
  • Хувь хүний зохион байгуулалт

2. Харилцаа - хил хязгаар /үйлчлүүлэгчтэй зохистой харилцах/

  • Хэл ам - / эх сурвалжгүй мэдээллийг дамжуулахыг хориглох/
  • Эелдэг байдал /эерэг байдлаа алдахгүй байх, хүлцэнгүй байж болохгүй шударга байх/

3. Ур чадвар ба арга зүйн техник

  • Үргэлж суралцаж байх /хуримтлал үүсгэх, зөв газраа тодорхойлох/
  • Тэмцээнд оролцох /тодорхой хугацаанд боломж олдож байх үед л хувь хүн өөрөө хөгжиж байдаг/

4. Аюулгүй байдал –Hygiene Эрүүл ахуй

5. Маркетинг хэрхэн явагдах вэ?

  • Салоны маркетинг нь бидний хийж буй ажлын онцлогтой холбоотой. Хамгийн том маркетинг бол тухайн үйлчлүүлэгчийн хумсан дээр өөрийгөө брэнд болгож үлдээх.
  • Бүгдэд үнэлэмж өгөх

Харилцааны Үйлчилгээ

Та хамгийн шилдэг интерьер /эхлэл хэсэгт/ засалтай, үнэтэй тоног төхөөрөмж, хотын хамгийн шилдэг хаяг, сурталчилгаатай салон ажиллуулж болох ч таны үйлчлүүлэгчид аз жаргалтай, сэтгэл ханамжтай, эргэж таниар үйлчлүүлэх гол үндэс бол таны салоныг тодорхойлох харилцааны үйлчилгээ байдаг.

Бид бүгд өдөр бүр онцгой чухал мэдрэмжийг авахыг хүсч байдаг. Материаллаг зүйл байх албагүй ч, харилцагчдын сэтгэл ханамжийг өндөрт байлгахын тулд харилцаан дээр маш их бэлтгэгдэж, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааг эрхэмлэх хэрэгтэй.