"Хумс урлалын мэргэжлийн зөвлөл" нь "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв"-ийн дэргэд 2021 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Одоогоор 20 гаруй үнэлгээчнийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвтэй хамтран бэлтгэж байгаа ба Мэргэжлийн үнэмлэх бүхий 4 үнэлгээчинтэйгээр ажиллаж байна. 2022 он гарсаар Хумс заслын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг нийт 6 сургалтын төвийн 100 гаруй сурагчдад Чадамжийн гэрчилгээ олгох Төгсөлтийн үнэлгээг хийгээд байна.