"Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбоо" нь 2017 оны 06 сард Нийгэмд үйлчилдэг Ашгийн төлөө бус Төрийн бус байгууллага хэлбэрээр анх байгуулагдаж байсан билээ. Байгуулагдсан цагаасаа хойш :
2018 он
- "Хэрэглэгчдийн боловсорлыг дэмжих аян"-ны хүрээнд хотод болон хөдөө орон нутагт нийт 1000 гаруй хэрэглэгчдэд мэдлэг мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулсан.
- Олон улсын аварга шалгаруулах Хумс, Сормуус, Нүүр будалтын "MBEAU 2018" тэмцээнийг зохион байгуулсан.
2019 он
- Олон улсын аварга шалгаруулах Хумс, Сормуус, Нүүр будалтын "MBEAU 2019" тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
2020 он
- "Хэрэглэгчдэд зориулсан Хумс заслын үйлчилгээний ерөнхий шаардлага MNS6843:2020 Стандарт "-ыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж батлуулсан.
- "Хумс засалч" бие даасан мэргэжил болгон Монголын ажил мэргэжлийн лавлахад бүртгүүлсэн.
2021 он
- "Хөдөлмөр нийгэм хамгааллын яам"-ны харьяа "Мэргэжлийн боловсрол сургалт, үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв"-ийн дэргэд "Мэргэжлийн Хумс Заслын Зөвлөл" байгуулагдсан.
2022 он
- "Мэргэжлийн боловсрол сургалт, үнэлгээ, мэдээлэл , арга зүйн төв"-тэй хамтран "Ажил мэргэжлийн стандарт"-ыг боловсруулах ажлын хэсгийг удирдан ажиллаж байна.
- 10 сард Олон улсын аварга шалгаруулах "MBEAU 2022" тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Бид 2022 оны 07-р сарын 25-ны өдрөөс эхлэн Гишүүддээ үйлчилдэг Ашгийн төлөө бус Төрийн бус байгууллага болон хэлбэрээ өөрчиллөө. Цаашид бид нийгэмд болон салбарт ажиллаж буй гишүүддээ чиглэсэн сургалт, хөтөлбөр, нийтэд чиглэсэн арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах болно.
Хумс урлал, Сормуус урлал, Нүүр будалтын чиглэлээр ажил эрхэлдэг болон ажил эрхлэхээр сонирхож буй хэн манай холбоонд гишүүнээр элсэх боломжтой.