Хумс урлал, сормуусны Олон Улсын анхдугаар тэмцээн

ТАНИЛЦУУЛГА

Монголын Мэргэжлийн Хумс Урлал Гоо Сайхны Нэгдсэн Холбоо 2018 оны  5 сарын 12-ны өдөр Хумс Урлал, Сормуусны Олон Улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа  зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнд Монгол улсад эрчимтэй хөгжиж буй хумс урлал, сормуусны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд ОУ-н шүүгчид ба мэргэжилтнүүд оролцоно. 

Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба тэмцээн нь хэрэглэгчдийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд хүргэн чадваржуулах, гоо сайхны үйлчилгээний салбарыг Монгол улсдаа тэргүүлэх чиглэлийн салбар болгон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан анхны алхам болж байгаа юм.

ММХУГСНХ-ны тухай

Монголын Мэргэжлийн Хумс Урлал Гоо Сайхны Нэгдсэн Холбоо нь гоо сайхны үйлчилгээний салбарыг  дэлхийн жишигт хүрсэн чанартай болгох, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг дэлхийн аль ч оронд ажиллах чадвартай болгон хөгжүүлэх, тухайн салбарын улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг бодитойгоор нэмэгдүүлэх зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Дэлгэрэнгүйг www.mbeau.mn цахим хуудаснаас танилцана уу.

 

Хумс урлал, сормуусны Олон Улсын анхдугаар тэмцээн

  • Анхдугаар тэмцээнд салбарын бүх мэргэжилтнүүдийг оролцох боломжоор жигдхэн хангаж өгсөн.
  • Гоо сайхны ОУ-н тэмцээн зохион байгуулах чиглэлээр дэлхийд тэргүүлж буй  Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Дэлхийн шүүгчийн эрхтэй шүүгчид шүүж, мөн Орос, Казакстан, Хятад улсын оролцогчдыг оролцуулж байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, шударга, үр дүнтэй явуулах боломж олгож байна.
  • Тэмцээнийг Хумс урлалын чиглэлээр 6 төрөл, 2 даалгавартайгаар; Сормуус урлалын чиглэлээр 3 төрөл  тус бүр 3 ангилалтайгаар зохион байгуулах гэж байна.
  • Энэхүү ОУ-н тэмцээнийг Монгол улсад уламжлал болгон зохион байгуулснаар томоохон олон улсын тэмцээнүүдийн жишгээр аль болох олон мэргэжилтнийг жигд нөхцөлөөр өрсөлдүүлэх, тэдний ур чадвар, мэдлэгийг байнга дээшлүүлэх, бага зардлаар олон хүнийг хамруулах боломжийг бүрдүүлэх юм.