-Салбаруудын талаарх сонирхолтой, шинэ соргог мэдээллийг түргэн шуурхай авна.
- Манай Холбоо нь тус салбарын үйл ажиллагаанд хамаарал бүхий чиг үүрэгтэй төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц байгууллага юм. Бид таны үйл ажиллагаанд мэргэжлийн түвшний үнэлгээ, зөвлөгөө өгч шаардлага хангасан тохиолдолд Холбооны албан ёсны батламжийг гардуулан өгнө. Батламж нь 1 жилийн хугацаанд хүчинтэй ба тухайн хугацаанд хуулийн болон бусад стандартын хэм хэмжээг мөрдөн ажиллаж байгаа итгэл даасан, найдвартай үйлчилгээ үзүүлэгч гэдгийг баталсан баримт байх болно.
- Холбоогоор дамжуулан өөрийн компаний санал хүсэлтийг хуулийн дагуу холбогдох Төрийн байгууллагуудад хүргэж болно. Энэ нь бизнесийн байгууллагын гишүүд болон удирдлагуудтай санал солилцсоны үндсэн дээр салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар холбогдох төрийн байгууллагуудад дуу хоолойгоо хүргэх, шийдвэрлэх үйл ажиллагаанд биечлэн оролцох боломж хангагдана.
- Хумс урлал гоо сайхны салбарын хувьд зарим чиглэлээр гарсан онол практик хосолсон мэргэжлийн гарын авлагыг хөнгөлөлттэй үнээр авна.
- Ивээн тэтгэгч, хамтрагч хувь хүн ба байгууллагын дэмжлэгийг хүртэх боломжуудын холбоос болж өгнө.
- Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон зар сурталчилгаа, хүний нөөцийн хэрэгцээ, гадаад дотоодод үйл ажиллагаагаа сурталчлах зэрэг мэдээлэл, зарыг Холбооны олон нийтийн сүлжээ ба веб сайтаар дамжуулан хөнгөлөлттэйгээр олонхид хүргэгдэх боломжоор хангагдана.
- Ижил төстэй Олон Улсын мэргэжлийн Холбооны гишүүн болох тохиодолд өөрийн орны хамгийн том мэргэжлийн Холбоо болох ММХУГСН Холбооны тодорхойлолт авна. Ихэнх Мэргэжлийн Холбоод үүнийг авахыг шаарддаг.
- Борлуулалтаа өсгөх, танай компаний сул талыг бууруулж, бүрэн хүчин чадлаар ажиллах байнгын ашиглалтыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай холбох ба SWOT судалгаа хийх зэрэгт бид холбож өгнө.
- Маркетинг сурталчилгаанд нөлөөлж, салоны өөр өөр онцлог шинжүүдийг гаргаж үйлчлүүлэгчдийн тоог нэмэхэд дэмжлэг болно.