“BEAUTY EVENT 2018“ - ОРОН НУТАГТ

Дараагийн MBEAU-2018 үйл ажиллагаа маань Орон нутгийн мэргэжил нэгт артистууд болон энэ салбарыг сонирхогч хэн бүхэнд хүрэх гэж байгааг баяртайгаар дуулгая. “Монголын Мэргэжлийн Хумс Урлал Гоо Сайхны Нэгдсэн Холбоо” хэрэглэгчдийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг Олон Улсын түвшинд хүргэн чадваржуулах, гоо сайхны үйлчилгээний салбарыг Монгол улсдаа тэргүүлэх чиглэлийн салбар болгон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах зорилго тээн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2018 оны 06 сарын 13-15 нд Хумс Урлал болон Нүүр будалт-ын event буюу үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

Энэ удаа “Uran Nail Studio”, “AnarА’s” Professional Мake Up-ын чадварлаг, мэргэжлийн баг хамт олон Өмнөговь аймагт гурван өдрийн турш EVENT ба мэргэжлийн ангийн сургалт, шинэ соргог мэдээ мэдээлэл, мэдлэг туршлагаасаа хуваалцах болно. Ингээд Өмнөговьчуудтайгаа тун удахгүй уулзах болсондоо бид баяртай байна.