Хувь хүний гишүүнчлэлийн давуу талаар ивэйнт/event, уралдаан тэмцээн, сургалтууд зэрэг олон талаар хөнгөлөлттэй оролцох боломжтой. Өнөөдөр та ирээдүйн мэргэжилдээ хөрөнгө оруулалт хийж, бусад гоо сайхны салбарын салонуудын давуу талуудаас суралцаж, бодит харилцааг бий болгоорой.
Хувь хүний гишүүнчлэл: Жилд 300.000₮
БИЗНЕСИЙН НӨӨЦ, ОРЛОГО
Салбаруудын талаарх сонирхолтой, шинэ соргог мэдээ мэдээллийг түргэн шуурхай авна.
- Манай Холбоо нь тус салбарын үйл ажиллагаанд хамаарал бүхий чиг үүрэгтэй төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц байгууллага юм. Бид таны үйл ажиллагаанд мэргэжлийн түвшний үнэлгээ, зөвлөгөө өгч шаардлага хангасан тохиолдолд Холбооны албан ёсны батламжийг гардуулан өгнө. Батламж нь 1 жилийн хугацаанд хүчинтэй ба тухайн хугацаанд хуулийн болон бусад стандартын хэм хэмжээг мөрдөн ажиллаж байгаа итгэл даасан, найдвартай үйлчилгээ үзүүлэгч гэдгийг баталсан баримт байх болно.
- Та гоо сайхны салбарын чиглэлтэй холбоотой зар сурталчилгааг манай олон нийтийн сүлжээ ба веб сайт дээр хөнгөлөлттэй үнээр байршуулах боломжтой ба тухай бүрт зарын төрлөөс хамаарч хөнгөлөлтийг тооцож тодорхойлно.
- Холбоогоор дамжуулан өөрийн санал хүсэлтийг хуулийн дагуу холбогдох Төрийн байгууллагуудад хүргэж болно.
- Хумс урлал гоо сайхны салбарын хувьд зарим чиглэлээр гарсан онол практик хосолсон мэргэжлийн гарын авлагыг хөнгөлөлттэй үнээр авна.
- Ивээн тэтгэгч, хамтрагч хувь хүн ба байгууллагын дэмжлэгийг хүртэх боломжуудын холбоос болж өгнө.
EVENT, ТЭМЦЭЭН, СУРГАЛТ
Холбоо нь Ерөнхий ивээн тэтгэгч болох “Уран” нэйл студиотой эхний ээлжинд хамтран ажиллаж байгаа бөгөөд тус салоны хумс урлалын сургалтын хөнгөлөлтийг танд санал болгож байна.
- Анхан дунд шат хөнгөлөлт-10-15%
- Ахисан гүнзгий шат 15-25%
Жич: Энэ нь зөвхөн хувь хүний гишүүнчлэлтэй хүнд хамаарна.
Бид цаашид гишүүдийн тоог нэмж дээрхийн адил төстэй хөнгөлөлтүүдэд хамрах боломжуудыг тухай бүрт нь танилцуулж байх болно.
- “Уран” нэйл студиогоос бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх тохиолдолд 15%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
- Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаа, сургалт, семинар, үзэсгэлэн яармаг, тэмцээн зэрэгт нэн тэргүүнд хамрагдаж тухайн үнийн дүнгээс 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
- Манай гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Таны зорилтот зах зээлийг Монголд болон дэлхийн тавцанд гаргах хамгийн гол туслагч байх болно.