Тэмцээн 2018 оны 5 сарын 12 нд МПМ Цогцолборт болно

Дэлхийн олон мянган артистуудтай зэрэгцээд явж байхад, урт хугацааны бэлтгэл маш том түшиг, зэвсэг болдог. Тиймээс тэмцээнд орох гэж байгаа мэргэжил нэгт найзууддаа яг өнөөдрөөс маш их хичээгээрэй гэж хэлье. Хүн бүрт дахин давтагдашгүй чадвар, мэдрэмж байдаг. Харин та өнөөдөр энэ тэмцээнд орох зоригтой шийдвэр гаргаж, өөрийнхөө “чадахгүй” гэх сэтгэлийн хориг саадаа давж, нэг шат урагш алхаарай. Уулын оргилд хүрэх гэж байгаа хүн оргил руу харж ямар хол юм бэ гэж зүрх алдаж суухын оронд, нэг алхам хийх хэрэгтэй байдаг. Алс холын аялал нэг алхмаас эхэлдэг шүү. Та бүхэндээ өндөр амжилт хүсье!                                                                                                                                                                                                                                                                        Артист Баярмаа