Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл болон Ажил Мэргэжлийн Стандарт, Хүний Хөгжлийн Хүрээлэн ТББ нарын хамтарсан Шинжлэх ур чадвар олгох анхны сургалт энэ сарын 22, 23-нд Үйлдвэрлэл Урлалын Политехникийн сургуульд амжилттай болж өндөрлөлөө.
Уг сургалтад Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны нэгдсэн холбооны дэргэдэх Үнэлгээний Албаны Олон Улсын Шүүгч Дасгалжуулагч, Шинжээч Ж.Урантуяа, Ж.Сэлэнгэ, О.Наранбилэг нар оролцож Боловсролын чанарыг бодитой үнэлж, сургалтын чанарыг сайжруулах багц сургалтын хөтөлбөрийг үзэж дуусгалаа.
Энэхүү сургалт нь ажил олгогчид, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллийг боловсролын сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахад нь шинжлэх ур чадвар олгох гол зорилготой байсан ба цаашид мэргэжлийн боловсролын салбарын сургалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг сургалтад хамрагдсан бүх мэргэжилтнүүдэд хүсье.