"Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо"-ны шүүгчид ээлжит тэмцээний шүүлтэд оролцлоо
Монголын мэргэжлийн хумс урлал гоо сайхны нэгдсэн холбооны шүүгчид Эрхүү хотод жил бүр зохиогддог Эрхүүгийн загварын долоо хоногт урилгаар шүүгчдийн баг бүрэлдэхүүнээрээ оролцоод ирлээ.
"Irkutsk Fashion Day" загварын долоо хоног нь 2018 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа хувцас загварын шоу бөгөөд энэ үеэр хувцасны шинэ загварууд танилцуулагдахаас гадна гар урлал, бэлэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болдог юм. Энэ удаагийн загварын долоо хоног 2023 оны 04-р сарын 08-нд "Crown RE" буюу Creative association Conkurs олон нийт, үйлдвэрлэлийн төв санаачлан Сибирийн загварын нийгэмлэгийн туслалцаатайгаар, Ерөнхийлөгчийн нэрэмжит Соёлын санаачлагыг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж нийт 5 төрөлд 150 гаруй хувцасны коллекц өрсөлдлөө.
Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоог төлөөлөн шүүгчээр Холбооны тэргүүн Ж.Урантуяа,О.Наранбилэг, Ж.Сэлэнгэ, Ноён Кадр нар оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн Ноён Кадр шоуг нээн өөрийн шинэхэн загварын цуглуулгаа танилцууллаа.
Эх орноо олон улсын загварын тавцанд төлөөлөн оролцсон нийт шүүгчиддээ болон онцгойлон Эрхүүгийн загварын долоо хоногийн нээлтийг өөрийн загварын цуглуулгаар чимсэн хүндэт зочин дизайнер Ноён Кадрт халуун баяр хүргэе.
Нэмэлт мэдээллийг эндээс үзнэ үү.