~~~ ХУМС ЗАСАЛЧ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТТАЙ БОЛЛОО ~~~
Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо нь 2019 оноос "Хумс засалчийн ажил мэргэжлийн стандарт"-ыг боловсруулах төслийг санаачлан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү төсөл нь олон дахин хэлэлцүүлэг хийгдэж мэргэжлийн дакум чиглүүлэгчдээс чиглүүлэг, сургалт авч Монгол улсад хэрэгжиж буй арга аргазүйд тулгуурлан хумс засалчид, салбарын экспертүүд, Хумс заслын мэргэжлийн зөвлөл, МСҮТ-ийн багш нар, Хөдөлмөр нийгмийн хамгаалал,сургалт үнэлгээ, судалгааны институт, Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага хамтарсан олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн томоохон төсөл байлаа.
Хумс засалч ажил мэргэжлийн стандарт нь 2019 оноос боловсруулагдаж 2022 оны эцсээр Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэнгийн дакум чиглүүлэгчдээр хянагдан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний зөвлөлийн хурлын 2023 оны 1-р тогтоолоор батлагдсан 20 стандартын 1 болсон бөгөөд өнөөдөр буюу 2023/03/31-ний өдөр Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэнгийн зохион байгуулсан 'Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлөөр баталгаажсан "Ажил мэргэжлийн стандарт"-ыг хүлээлцэх нэгдсэн арга хэмжээ'-н дээр Монголын мэргэжлийн хумс урлал гоо сайхны нэгдсэн холбоонд албан ёсоор хүлээлгэн өгч стандартыг хэрэгжүүлэх цааш түгээх ажлыг хариуцууллаа.
Салбарын нийт мэргэжилтнүүддээ шинэхэн стандартаа өлгийдөн авч байгаад халуун баяр хүргэж байна.
Ийнхүү Монголын хумс заслын салбар үйлчилгээний болон ажил мэргэжлийн гэсэн үндсэн 2 стандарттай болж цаашдын салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэхүйц томоохон үүд хаалгыг нээлээ.